УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Хулгай байна гэдгийг хэлээд байхад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг намайг хоёр удаа цагдаад өгч, "Манай компани цэвэр ариун компани" гэж байсан. Өнөөдөр үнэнд гүйцэтгдэж байна. Нүүрсний хулгайгаар 6.4 сая тонн нүүрс гарч, өртөг нь 6.5 тэрбум ам.доллар гэж Т.Доржханд гишүүн хэлсэн. 6.4 сая тонн нүүрсийг 1000-аар үржүүлж, 64 мянган машинаар зөөж байж, 6.5 тэрбум ам.доллар болно. Тэнд байгаа бүх 9000 жолооч нүүрсний хулгайч болох уу. 1000 ам.долларын үнэтэй нүүрс гэж хаана байна.
Эрх баригчидтай нийлж баахан өндөр тоо тавьдаг. Энэ нүүрсний хулгайг замхаруулах зам руу орж байна. Үүний ард эрх баригчид тээврийн хулгай, оффтэйк хулгай, гэрээний хулгайг нууж байна.
Тээврийн хулгайд, Цагаанхадаас Ганцмод хүртэл хамгийн ихдээ 120 сая төгрөг буюу 250 ам.доллараар тээвэр хийснээс 125 ам.долларыг Хятадын компани, 125 ам.долларыг эрх баригчид авдаг. Энэ жилийн тээврийн зардалд долоон их наяд төгрөгийн зөрүү гарсан. Үүнийг би Б.Жавхлан сайдаас асуухад хариулт авч чадаагүй" гэв.
Д.Батчулуун