УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандаж хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудыг ажлаа зохих түвшинд хийх үүрэг шаардлага өгөх шаардлага хүргүүлж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хууль хяналтын байгууллага хэргийг замхруулснаас болоод хулгай өнөөдрийн түвшинд хүрсэн. Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг хангалттай бус гэж үзэж байна. Ажлыг нь хийлгэ. Болохгүй бол соль. Засгийн газрын харьяанд Ерөнхий прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын удирдлага бий. Эдгээр хүмүүсээр ажлыг нь хийлгэ.
Өнөөдрийн системээр хулгайч нартай хариуцлага тооцлоо гэхэд маргааш шинэ хулгайчид гарч ирнэ. Иймээс хулгайч биш хүмүүсийг төрдөө оруулж, хяналтыг нь тавиулж байж энэ асуудал шийдэгдэнэ. Тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Үнэхээр шаардлагатай гэж үзэж байгаа бол УИХ-ыг тарааж, Үндсэн хуулийн нэмэлт хийсэн шинэ орчинд УИХ-ын сонгуулийг дахиж хийх нь зүйтэй гэдэг асуудалд ХҮН намын зүгээс байр суурь нэг байна.
Бид Ерөнхийлөгчийн засаглалтай ч биш, парламентын засаглалтай ч биш тогтолцоогоор 30 жил явж ирсний улмаас өнөөдөр бид хулгайгаа дийлэхгүй байна. Ийм болохоор сонгодог парламентад орох нь зүйтэй гэж үзэж байна" гэв.
Сэтгэгдэл (2)