АТГ, Шүүх, Прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Жагсагчдаас 100 хүнийхээ нэрсийг өгөөч гэхэд боломжгүй гэдэг хариу өглөө. Маргааш 12 цаг гэхэд нэр холбогдсон хүмүүсийнхээ нэрсийг өг үгүй бол үргэлжлүүлж жагсана гэсэн мэдээлэл өглөө. Бид хуультай. Хэн нэгнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байхад буруутай гэж шүүж зарлаж болохгүй. Энэ бол хүний эрхийг дордуулсан хэрэг.
Тиймээс хэдүүлээ энэ ажлаа эрчимжүүлье. Засаг газрын мэдээллүүдийг шуурхай гаргаж, бусад улс оронтой мэдээлэл солилцох зэргээр ажлын хэсэгтэй хамтран ажиллана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг маань хүрээгээ өргөтгөж ажиллая. Хөдөө аймаг орон нутгуудаас эрүүгийн хэргийн мөрдөгч нарыг нэмж, ажлын хэсэг болгон ажиллуулъя гэсэн саналыг хэлэх гэж АТГ, ЦЕГ, прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч нарыг цуглуулсан. Маргааш эхлээд бүгдээрээ ажлаа эрчимжүүлье. Бид мөрдөн шалгах ажиллагааны дотор оролцохгүй ба энэ нь хуулиар хориотой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)