Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдлөг явуулах штабыг байгуулсан. Штабыг миний бие ахалж ажиллахаар болж байна. Нүүрсний хулгайн гэх хэрэгт Нүүрсний хулгайтай, нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байна. Мөн нүүрс тээврийн аль нэг компанид давуу тал олгосон, эсэхийг шалгах ажилд хийгдэж байна. Гуравдугаарт, оптек гэрээний ажлуудыг шалгаж байна. Оптек гэрээ ихэвчлэн гаднын ААН байгуулагуудтай хийгдсэн гэрээ учир холбогдох хүмүүсээс санал авсаны үндсэн дээр ил болгох ажлуудыг хийнэ.
Нүүрсийг нийт 9000 машин тээвэрлэдэг. Энэ тээвэрлэлтийг судлан шалгах нэлээн нөсөр ажлууд зохион байгуулагдаж байгаа. Жолооч тус бүрээс байцаалт мэдүүлэг авахад ихээхэн цаг шаардана.
Мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй бүрэлдэхүүнийг өргөтгөхөөр Ерөнхий сайд чиглэл өгсөн. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын татан оролцуулж, өргөн бүрэлдэхүүнтэй ажиллана. Мөрдөн шалгалтын ажиллагааг нуун дарагдуулсан юм уу, олон нийтэд мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа зүйл байхгүй.
Ерөнхийлөгч дөнгөж сая шаадлага тавьж, нээлттэй мэдээллэхийг үүрэг болголоо. Мөн БНХАУ руу харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлнэ гэсэн хүсэлтээ ГХЯ-аар дамжуулан илгээсэн.
Ерөнхий прокурор 2017 онд нийслэлийн прокуророос хаасан хэргийг эргэн сэрээсэн. Энэ хэрэг нь ЭТТ-н нэг мөргөцгийг орон нутгийн Тавантолгой ХК ашигласан, эсэх тухай хэрэг юм гэв. 2013-2017 оны хооронд ЭТТ-н лицензтэй талбай дахь мөргөцгийг олборлосон байна гэх мэдээллийг анх УИХ-ын гишүүн асан Л.Энхболд олон нийтэд мэдээлсэн. Тэрээр 2013-2017 онд google earth ашиглан авсан зургуудыг баримт болгон дэлгэсэн юм. Ингээд Засгийн газраас энэ асуудлыг шалган, би ажлын хэсэгт багтсан.
Гашуунсухайтаас нүүрсийг бүртгэлгүй нүүрс гаргасан хэмээн өнгөрсөн наймдугаар сард нэг иргэн мэдээлж, шүгэл үлээсэн. Ингээд шалгахад гааль, хилийн нэг ээлжийн алба хаагчид бүртгэлгүй нүүрс гаргасан нь ил болсон. Тэгэхээр нүүрсний хулгай бол нэг удаагийн хэрэг биш, өргөн цар хүрээтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)