Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Валютын нөөцийн асуудлыг ярьж эхлэх үед Монгол Улс 2.5 тэрбум ам.доллар байсан. Харин арваннэгдүгээр сарын сүүлийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 2.9 тэрбум ам.доллар болж өссөн. Валютын албан зах зээл болон албан бус зах зээлийн ханшны зөрүү 200 төгрөг хүрч байсан. Харин одоо энэ зөрүү 23 төгрөг болж буурсан. Валютын ханш тогтворжих нөхцөл байдал үүсэж байна. Энэ нь цаашдаа үнийн өсөлтийн хүлээлтийг бууруулах нөхцөл байдлыг бүрдүүлж байна.
Үүнээс гадна төрийн өмчийн аж ахуй нэгжүүдэд нэг тэрбум ам.долларыг хуримтлуулах үүрэг өгсөн. Одоогоор 49 хувийн биелэлттэй явж байна.
Төрийн өмчийн ААН сайн ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн мөнгийг нь аваад хэрэглэчихсэн байсан нүүрсний төлбөрийг 185-аар бууруулж чадсан. Нүүрсний борлуулалтаас олсон 50 сая төгрөг компанийнх нь дансанд байгаа. Хаагдсан байгаа Булган боомт нээгдээд, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Эрдэнэт үйлдвэр нийтдээ 100 сая ам.долларыг төвлөрүүлсэн. Хар төмөрлөгийн үйлдвэрүүд нийлээд 15 сая ам.долларыг Монгол банканд худалдаа байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)