УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Ард түмний үзэл бодлоо илэрхийлэх, зүй ёсны шаардлага тавьж байгаад нь хүндэтгэлтэй хандаж байгаа. Буруутныг индэр дээрээс зарлах эрх УИХ-д байхгүй. Залуучуудын шаардлагыг сонсож, ажлын хэсэг байгуулсан. Нээлттэй сонсгол хийх тухай өнөөдөр 14.00 цагт зарлана. 14 хоногийн өмнө зарлах ёстой байдаг. Ард иргэдэд нээлттэй танилцуулах болно.
Шинжээч томилоод, цугларсан нотлох баримтуудыг хууль хяналтын байгууллагад хүргүүлнэ. Энэ шат хангалтгүй гэж үзвэл нээлттэй сонсголын үр дүнгээр хяналт шалгалтын түр хороо байгуулна хэмээн төлөвлөж байна.
Энэ бол нээлттэй ардчиллын ололт, амжилт байх болно. Залуучуудын хууль ёсны, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй саналыг хүндэтгэж, үүний дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрх мэдлийнхээ хүрээнд хяналт шалгалты ажлыг зохион байгуулж буй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)