УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Шинэ сэргэлт, эрхзүйн шинэчлэлт гэсэн арван багц хуулийн шинэчлэл хийхээр болсон. Энэ ажил эхлээд явж байгаа. Нийгмийн өнөөгийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, нөгөө талаар улс орны дунд хугацааны болон урт хугацааны эрх зүйн шинэчлэл хийх зорилгоор арван багц хуулийн шинэчлэл хийнэ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэнэ. Ирэх жил УИХ-аар батлах ажлын төлөвлөгөө, бодлого гэж ойлгож болно. Иймд “Шинэ сэргэлт, эрхзүйн шинэчлэл” гэсэн үндсэн зорилгын хүрээнд гурван бүлэг, есөн багц, нэг цогц шинэчлэлийн багц хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Үүнийг мэргэжилтнүүдтэй хамтран чиглэлийг гаргасан.
Эдийн засгийн реформ гурван багц хууль
- Эдийн засгийг тогтворжуулах багц хууль
- Хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг дэмжих багц хууль
- Эдийн засгийг төрөлжүүлэх, аж үйлдвэрийг дэмжих багц хууль
Нийгмийн бодлогын реформ гурван багц хууль
- Боловсролын багц хууль Энэ хуулийн хүрээнд тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлнө
- Нийгмийн даатгал, хүний хөгжлийн багц хууль
Засаглал реформ гурван багц хууль
Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах багц хуулийн шинэчлийг хийхээр ажил төлөвлөлтийг гаргалаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах цогц шинэчлэл дуусаагүй байгаа. Энэ хууль амилж, үр дүнгээ өгөхийн тулд 13 хуулийг нэмж хэрэгжүүлнэ.
Үүний эхэнд баялгийн сангийн тухай хууль. Өнөөдөр жагсаж буй залуучууд зүй ёсны шаардлага тавьж байгаа. Энэ хуулиар энэ боломжийг бий болгоно.
Ойрын үед хэлэлцэн шийдвэрлэнэ. Бүх шатанд авлигал байгаа учраас ийм том асуудал болж байна. Үүнийг цогцоор нь харж, ийм асуудал дахин гарахгүй байх эрх зүйн үндэсийг хуулиар тогтооно. Бүх зүйл ил тод байснаар бүх шатны хулгайтай тэмцэж чадна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)