Сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн хөтлөн явуулдаг "Улаан бал" нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт УИХ-ын гишүүн Ч.Ундрам оролцсон. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр нэгэн ноцтой үг хэлсэн нь Төрийн ордонд амиа алдсан гишүүн асны талаар байлаа.
Ч.Ундрам, "Би ямар төрийн ордонд архи ууж, хүн унагаад алчихсан биш" хэмээсэн.
Түүний энэ үг өдгөөгөөс гурван жилийн өмнө Төрийн ордонд шатнаас унаж амиа алдсан УИХ-ын гишүүн асны учир битүүлэг үхлийн тухай хэмээн ойлгогдсон. Ч.Ундрам бол УИХ-ын гишүүн, амнаас унах үг бүр нь маш хариуцлагатай байх албан тушаалтан.
Тэгэхээр эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр байдаг эрхэм гишүүний энэ үг гурван жилийн өмнөх учир битүүлэг үхлийн шалтгаан нь хэн нэгний "санаатай үйлдэл" байсан гэдэг нь дээгүүрээ "нотлогдсон" байдаг юм биш байгаа гэсэн хардлага төрүүлж байна.
2019 оны тавдугаар сард амиа алдсан эрхэм хүний үхлийн шалтгааныг Ч.Ундрам гишүүний хэлсэн үгээс хөөвөл хэргийн учгийг олж мэдэхээр байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (11)