Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр зөрчилтэй байна зэрэг мэдээлэл их яригдаж байгаа. Ийм мэдээлэлд төөрөгдөх цаг хугацаа өнгөрчихөж. Сандраад байгаа хэсэг бүлэг нөхдүүдэд хэлэхэд ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад, сүртэй зүйл болчихгүй дээ.
Өчигдрийн хувьд цагдаа нарт хүч хэрэглэж болохгүй шүү хэмээн маш сайн сануулсан. Цагдаа нар жагсагчидтайгаа ойлголцож чадсан" гэв.
Сэтгэгдэл (3)