Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Эдийн засаг, инфляц ийм байгаа нөхцөлд нийгэмд бухимдал байх нь ойлгомжтой. Мэдээлэл авахад хаа сайгүй л жагсаал байна. Өчигдөр болсон жагсалын дараа бодсон нэг зүйл бол Монголд Улс энэ тогтолцоогоо том тогтолцоогоор хараж шийдэхгүй бол эрх зүйт төрт аюул учирах, засаглалын хэлбэр солигдох хэмжээнйи эрсдэл үүсэх вий гэдэгт маш их санаа зовж ирсэн.
Энэ бүх асуудал дээр Ерөнхий сайдын хувьд, намын даргын хувьд үндэсний хэмжээний зөвшилцөлд оролцох нь зүйтэй хэмээн үзэж байна. Нээлттэй, улс төрийн намын удирдлагуудтай, жагсагчдын төлөөлөлтэй энэ асуудлуудыг ярих улс төрийн эрхийг авсан. Энэ ч агуулгаараа ярьж байна.
Мөсөн уулын гуравны нэг нь л харагддаг гэдэг. Газрын гүнд байгаа хоёр хувийг харахгүйгээр ил байгаа хэсэг дээр нь дүгнэлт хийж явбал урт хугацаандаа алддаг. 30 жилийн тогтолцоонд энэ тогтолцоо гажуудалтай явж ирсэн. Олон гүйцэтгэх засаглалтай. Гүйцэтгэх засаглал нь туниа муутай. Байнга өөрчлөгддөг. Ийм байдалтай. Төсвөө хувааж авдаг. Олон ажил эхлүүлдэг ч дуусгаж чаддаггүй. Энэ бүх асуудлуудыг дүгнэх цаг болж байна. Нийгэм үүнийг том агуулгаар нь харан ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана. Том алхах шаардлага зайлшгүй байна. Томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд ард түмэндээ дахин сонгох эрхийг өгөх нь зүйтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)