Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Өчигдөр үдээс хойш жагсаалын тухай мэдээлэл авахад нүүрсний хулгайчид өөрсдөө энэ жагсаалыг өөр зүйл рүү эргүүлэх гэж оролдсон. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанийн хуучин удирдлагууд, тэдний удирдлагад ажиллаж байсан хүмүүс энэ жагсаалын улс төржүүлэх гэж оролсон. Амь нь тасарч, амьсгаа нь давчидаж байгаа хүмүүс хамгийн их нүүрсний тухай ярьж байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй.
Ерөнхий сайдын хувьд олон талаас нь бодсон. Бид 30 жил энэ тогтолцоогоор явлаа. Манай хүн ам өссөн байна. Парламентын төлөөлөх чадвар буурч байна. Сошиал инфлүнсер парламентийн гишүүдийг төлөөлөх магадлалтай шинэ нөхцөл байдал руу дэлхий алхаж байна.
УИХ ард түмний жижиг парламент байх ёстой. Тйимээс парламент ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдэх, илүү хүлээн зөвшөөрөгдөх, бага ард түмний үүргээ биелүүлэх, насны бүлгийг, нийгмийн давхаргыг, үндэсний цөөнхийг төлөөлөх учиртай. Энэ үүднээс харвал манай парламент энэ босгыг давахгүй байна.
Бид хоёр хөрштэй. Засаглалын хувьд парламентийн засаглалтай ардчилсан улс. Олон олон асуудлууд дээр өөрсдийн байр суурийг илэрхийлж, НҮБ болон гадаад бодлогын олон асуудал бий болдог. Энэ тохиолдолд Монгол Улсыг парламент илүү том хэмжээгээр төлөөлөх тогтолцоо руу явж байж Монгол Улс төр засгийн хувьд тогтвортой, нийгэм тайван байна. Гудамж талбайгаас дуу хоолой илэрхийлэхээс илүүтэй, төлөөлөл нь парламентэд байж төлөөллийнхөө үүргийг гүйцэтгэдэг байх. Тэр нь нийгмийн тол байх. Энэ тогтолцоо руу явж байж тусгаар тогтнол, аюулгүй байдал, томоохон төсөл хөтөлбөрийн өмнө дэвшүүлсэн зорилго зорилтуудыг энэ бүх зүйлээ ханган хэрэгжүүлж чадна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)