Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Монголчууд бид амны билгээс ашдын билэг хэмээн ярьдаг. Энэхүү хэвлэлийн мэдээг сайн мэдээгээр эхлэх нь зүйтэй хэмээн бодож байна. Миний бие Сангийн сайдад Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх гэрээнд гарын үзэг зурлаа. Ингэснээр Монгол Улс Чингис бондын 1.5 тэрбум ам.дорлларын өрийг барагдууллаа. Мөн Самурай бондын 223 сая ам.эдолларын өрийг төлөхөд бэлэн болж, Монгод банканд байршууллаа.
Жагсагчдаас ирсэн 20 орчим шаардлагыг шалгаж үзсэн. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал байна. Хөгжлийн банкны өр, Чингис бондын өр өнөөдөр төлөгдөж байна. Хариуцлаггүй үйлдлүүдийг засах, хариуцлага алдсан асуудлуудад хариуцлага тооцох энэ агуулга дээр манай засгийн газар амаргүй нөхцөл байдлын тэмцлүүдийг хийсэн.
Мөн "Эрдэнэт"-ийн 49 хувьтай маргаан юм. Шүүх энэ асуудлыг шийдэх л үлдсэн. Шүүхийн шийдвэрийг бид нүд цавчлахгүй харж байна. Хөгжлийн банкнаас н.Пүрэвтүвшин гэж хувь хүний данс руу маш их хэмжээний мөнгө шилжсэн байсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эргүүлэн авсан ч амар байгаагүй. Олон нийтийн дэмжлэгээр гацсан олон асуудлыг бид шийдсэнээр Хөгжлийн банк хоёр бондын төлбөрөө хийх боломжтой болов.
Хөгжлийн банк болон хоёр бондын өрийг төлөх боломжтой болсон. Олон улсын байгууллагууд энэ ондоо багтаагаад Хөгжлийн банкийг дампууруулах үүрэг өгсөн. Иймд манай засгийн газарт Хөгжлийн банкыг дампууруулах уу, олон нийтийн дэмжлэгийг авах уу гэсэн хоёр сонголттой тулсан.
Мөн "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой" компанийн асуудал анхаарал татаад удсан. Тавантолгой компани байгуулагдсан цагаасаа эхлээд их зүйл болсон. Борлуулалтын 178 гэрээний сонгон шалгаруулалт байгаа. Сонгон шалгаруулалт шударга явагдсан уу. Тендерийг хэрхэн авсан зэрэг шалгах олон асуудал бий. Эдгээр асуудлыг шалгах нь зүйтэй хэмээн үзэж Бүрэн эрхт төлөөлөгч томилоод ажиллаж байна.
Сэтгэгдэл (3)