Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Монголчууд бид амны билгээс ашдын билэг хэмээн ярьдаг. Энэхүү хэвлэлийн мэдээг сайн мэдээгээр эхлэх нь зүйтэй хэмээн бодож байна. Миний бие Сангийн сайдад Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх гэрээнд гарын үзэг зурлаа. Ингэснээр Монгол Улс Чингис бондын 1.5 тэрбум ам.дорлларын өрийг барагдууллаа. Мөн Самурай бондын 223 сая ам.эдолларын өрийг төлөхөд бэлэн болж, Монгод банканд байршууллаа.
Жагсагчдаас ирсэн 20 орчим шаардлагыг шалгаж үзсэн. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал байна. Хөгжлийн банкны өр, Чингис бондын өр өнөөдөр төлөгдөж байна. Хариуцлаггүй үйлдлүүдийг засах, хариуцлага алдсан асуудлуудад хариуцлага тооцох энэ агуулга дээр манай засгийн газар амаргүй нөхцөл байдлын тэмцлүүдийг хийсэн.