Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудалтай холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр хоног үргэлжилсэн билээ. Иргэд энэ үеэр Ерөнхий сайдыг шаардлагын хариуг өгөхийг шаардаж байсан юм.