Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна. Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан жагсаал, цуглаан нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдал руу шилжиж, Төрийн тусгай хамгаалалтын бүсэд хүч хэрэглэн халдаж, хууль сахиулах алба хаагчдын болон иргэдийн бие эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал үүсээд байна.
Нийслэлийн Засаг даргаас уг эмх замбараагүй байдалд шилжсэн жагсаал, цуглааныг албадан тараах захирамжийг Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргалаа.
Д.Сүхбаатарын талбайд цугларсан иргэдийн 90 орчим хувь нь оюутан, залуус Жагсаал, цуглааны зорилго тодорхойгүй, удирдлага зохион байгуулалтгүй болж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олширон тайван жагсаал цуглаан хийж байсан иргэдийг үймээн самуунд уриалан хүч хэрэглэхийг өдөөн хатгаж эмх замбараагүй байдал үүсгэх нөхцлийг бүрдүүлж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж эхлээд байна.
Иймд жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэд, оюутан залуус та бүхэн аюулгуй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн, бусдын өдөөн хатгалгад өртөхгүй байх, цаашилбал хууль бус үйл ажиллагаанд оролцохгуй байхыг уриалж байна" гэв.
Сэтгэгдэл (5)