Сүхбаатарын талбайд цугласан иргэдийн тэмцэл ширүүсэж ирлээ. Үүнтэй хоблоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар дөнгөж сая нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргалаа.
Тэрбээр "Нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна. Ард иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр энэ асуудлыг мухарлах нь зүйтэй. Холбогдох хуулиудад заасны дагуу, УИХ-ын гишүүд нь ард түмний элч төлөөлөгч болохын үүднээс нийтийн эрх ашигт нийцсэн энэ асуудлыг хянан шалгая. Төр, ард түмний баялгаас хэнбугай ч хуулийн хатуу цээрлэлт хүртэх ёстой. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах захирамжийг энэ хүрээнд гаргаж байна. Энэ асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Ганболд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, П.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар багтаж байна" гэв.
Л.Сайнаа