Залуус өчигдрөөс эхлэн "Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла" хэмээн засгийн газраас шаардан жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл асуудалтай холбогдуулан МАН-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Амарбаясгалан "Бид өнөөдрийн жагсаал цуглааны зорилготой санал нэг байгаа учраас иргэдтэйгээ хамтарч ажиллах болно. Үүний тулд эрч хүчтэй, зоригтой алхана гэдгээ ард иргэддээ хэлье. Ер нь бол орон нутгийн өмчит 'Таван толгой' компанийн хувьцаа эзэмшигчид шалгагдаж байгаа гэж ойлгож болно. Тэнд ямар хүмүүс багтдагийг шалгаад иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэж бодож байна. Бид одоогоор мэдэж байгаа зүйл алга. ЦЕГ, хууль хяналтын байгууллагууд нь шалгалтыг явуулж, зүй ёсны мэдээллийг өгнө.
Үнэнийг хэлэхэд бид ч гэсэн ард иргэдийнхээ тавьж буй шаардлагатай санал нэг байгаа. Монгол улсыг төргүй мэт аашилж, өөрсдийн эрх ашгийг бодож байсан ца үе байна. Үнэхээр тэвчихийн аргагүй боллоо. Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлагийн үйлдвэр, Хөгжлийн банк зэрэг халгаад ойртдоггүй байсан асуудлуудыг энэ засгийн газар барьж авч, тэмцэж байгаа.
Ард иргэдийн жагсаал, тэмцэл бидэнд урам зориг өгч байна. Бид цаашдаа зоригтой, хүчтэй тэмцэх болно. Засгийн газар хууль сахиулахгүй, шүгэл үлээгчийн үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа гэж ойлгоорой. Бид хулгай хийсэн хүмүүсийг олон нийтэд зарлаж, хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Бид зорилгоосоо ухрахгүй. Нэх бүхий хүмүүстэй хууль хяналтын байгууллага хариуцлага тооцох нь мэдээж. Мөн бид намын журмын хүрээнд хариуцлага тооцно" гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)