УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын гишүүд хүргүүлж байгаа. Энэхүү шаардлагад АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан юм. Хөгжлийн Банкны асуудал, нүүрсний хулгайн асуудлыг АН руу чихэх гэж байгаа учраас бид манлайлж оролцоно. Зөвхөн МАН-ын дээд албан тушаалтнуудтай танил хүмүүс нүүрсний хулгай хийж, мафийн сүлжээ бий болсон. Тиймээс энэ асуудал дээр бид сайн ажиллана.
А.Адъяасүрэн гишүүний хувьд нүүрсний тээвэр хийдэг компанитай байсан. Тариф, үнэ өртөг нэмэгдсэн учраас тухайн тээврийн бизнес нь хаагдсан. Нүүрсний хулгайг хамгийн эрх мэдэлтэй, танилтай хүмүүс хийж чадаж байна. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудалд А.Адъяасүрэн гишүүн ямар нэгэн хамааралгүй гэдгийг өөрөө ч хэлсэн байгаа. Мөн ардчилсан намын бүлгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)