Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН-ын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Дүүргүүдийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг урьж, саналыг нь сонслоо. МАН-ын мөрийн хөтөлбөр дээр иргэдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн. Энэ олон зүйл заалт биелэхгүй байгаа шалтгаан нь нүүрсний хулгайн асуудал. Түүнчлэн нүүрсний хулгайн асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэмээр байна. Ингэхгүй байгаагаас болж хардлага гүнзгийрлээ. Энэ бол Монгол Улсын гурван сая иргэний асуудал. Хувьцаа эзэмшигчдээс нь мэдээллээ нуудаг хувьцаат компани гэж байж болох уу.
Хоёр долоо хоногийн хугацаанд нүүрсний хулгайн ямар ч мэдээлэл ил тод болсонгүй. Нүүрсний хулгайг эрх баригчид ил болгоогүй, олон улсын байгууллага сануулж хэлсэн.
АН-ын бүлгийн хүмүүс нүүрсний хулгайн асуудалд холбогдсон бол нам харгалзахгүй шалгах хэрэгтэй. Эрх мэдэл байгаагүй учраас манай намын бүлгийн гишүүд тийм том хэмжээний хулгайд оролцоогүй гэдэгт итгэж байгаа. Хардлагаар асуудалд шийдэхээс илүү нүүрсний хулгайн асуудлыг богино хугацаанд ил тод болгохгүй бол олон нийтийн талд хатуу байр суурийг илэрхийлэхээс өөр аргагүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)