МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан 10 цагт эхэлсэн билээ. Харин бүлгийн хуралдаан дууссан байна. Иймд тун удахгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний асуудлаар мэдээлэл хийх гэнэ. Тодруулбал, бүлэг хоёр хуулийн төсөл буюу Төрийн болон орон нутгийн өмчийн бараа бүтээгдэхүүн авах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Мөн маргааш МАН-ын бага хурал товлосон цагтаа хуралдах талаар бүлгийн гишүүд хэллээ.
МАН-ын бага хурал хойшилсон гэж яригдсан ч бүлгийн гишүүдэд маргааш хуралдаа идэвхтэй оролцох талаар зар ирсэн байна.
Сэтгэгдэл (1)