УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Улаанбаатар хотод дулааны эрчим хүчийг борлуулж байгаа өртөг нь үйлдвэрлэж байгаа өртөгийнхөө 40 орчим хувьтай байна.
Арван төгрөгөөр үйлдвэрлээд дөрвөн төгрөгөөр зарж байгаа. Улаанбаатар дулааны сүлжээ энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 130 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Ийм доогуур үнээр энэ салбарт ямар нэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх ойлголт байхгүй.
Тиймээс энэ удаа үнэ нэмэгдүүлэх ажлыг хийсэн, ахуйн хэрэглээний дулаан цахилгааны үнийг нэмж чадаагүй. Иргэдийн хувьд дулаан, цахилгааны үнийг эдийн засгийн уналттай байдал зогсож, өсөлт гарснаас нэг жилийн дараагаас хэрэглэхгүй бол хэрэглэгчдийн төлбөрийн чадвар хангалттай биш байгаа учраас энэ удаад нэмэгдүүлэхгүй орхисон. ААН-үүдийн хувьд дулаан цахилгааны үнийг нэмэгдүүлсэн" гэв.
Т.Мөнхжаргал