УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, шинэ сэргэлтийн бодлогын эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.