УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс Ш.Адьшааг чөлөөллөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өөрийн хүсэлтээр тус түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх, түүний оронд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг түр хорооны бүрэлдэхүүнд оруулах санал гаргажээ.
Тэрбээр "Хянан шалгах бүр хороог би санаачлан, гишүүдээр гарын үсэг зуруулж байгуулсан. Өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Олон булхай, луйвар байгаа шүү. Энд цугласан нотлох баримтуудыг дэлгэж тавина. Нүүрсний хулгайтай, төрийн өмчийн хулгай луйвартай тэмцэх нь зүйтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)