УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Эрчис ойл" компани бараг монопол эрхтэй юм байна. Одоо 100 хувь нийлүүлж буй компани гээд бодохоор эдийн засгийн ямар утгатай байна вэ? Агаарын замаа дахиад хөршдөө бэлэглэж байгаа юм биш үү? Агаарын тээврийг либеральчилна гэсэн заалт танай намын мөрийн хөтөлбөрт бий. Олон улсын хоригт орж буй улсын нэг компанитай хамтарсан компани байгуулна гэхээр мөрийн хөтөлбөрийн зүйл заалт чинь хаана байна? Улс төр л үнэртэж байна" гэв.
Д.Батчулуун