Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монголбанкны эрх хүлээн авагч нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулсан тухай мэдээлсэн.
Тэрбээр "Нийгмийн даатгалын сантай холбоотой Монголбанкны асуудал байна. 50 мянган ажил олгогч 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгө бий. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүст хариуцлага тооцож, Монголбанкны эрх хүлээн авагчийг шалгах ёстой гэж бодож байна. Капитал банканд нийгмийн даатгалын сангийн 104,2 тэрбум төгрөг мөнгө байж байгаад дампуурчихсан. Энэ мөнгөнөөс 37 тэрбум төгрөгийг бага зэргийн мөнгөн хөрөнгө, 25 тэрбум төгрөгийн хөрөнгийг хураан авсан. Үүнээс болоод найман удаагийн дуудлага худалдаа явагдсан ч хүн тоохгүй байгаа.
Монголбанк арилжааны банкийг дампууруулдаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг байдал үргэлжлээд явж байна. Тухайлбал, Сэлхийн зусланд "Замбуулин виллаж" гээд хотхон байгаа. Энэ амины орон сууц, хаусыг Монголбанк удирдлагуудынхаа эрх мэдэлд хураагаад авчихсан. Тэргүүн дэд ерөнхийлөгч нь тэнд орчихсон, амьдарч байна гэж иргэд мэдээлж байна.
Гэтэл санд оруулсан мөнгөн нь борлуулагддаггүй. Тиймээс үүнийг УИХ шалгах ёстой гэж үзэж байна. 100 тэрбум төгрөгийн асуудал бага мөнгө биш шүү. Яагаад Монголбанкны эрх хүлээн авагчид дураараа аашилж, дур зоргоороо авч зарцуулдаг юм бэ" гэсэн юм.
Тэгвэл түүний яриандаа дурдсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч хэн бэ?
Юуны өмнө уншигч та бүхэнд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хүмүүсийг танилцуулъя.
- Г.Дөлгөөн 2020 оноос хойш ажиллаж буй
- О.Эрдэмбилэг 2016-2019 он хүртэл
- Б.Жавхлан 2010-2016 он хүртэл ажиллаж байжээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)