УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Эрчис ойл" бусад компаниас хямд зардлаар түлш нийлүүлж байна. Шатахууны үнээ 300-500 ам.доллараар бууруулаад байвал тийзийн үнэ буурах магадлалтай. Улсаас Улаанбаатар хотын нийтийн тээвэрт жилд 180 тэрбум төгрөгийн татаас төлж байна. Агаарын тээвэртээ тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлбэл орон нутгийн нислэг сэргэнэ" гэв.
Д.Батчулуун