УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн асуултад Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариулт өглөө.
Тэрбээр "Хоригт орох асуудал байхгүй. Аливаа хориг гэдэг бол хоёр гурван сонголттой байсан тохиолдолд ОХУ-ыг сонгосон бол асуудал үүснэ. Сонголт байхад нь ОХУ-ыг сонгосон бол энэ асуудал гэдгийг олон элчин сайдуудтай ярилцсан. Эннээс өөр сонголт байхгүй. Авсаар ирсэн.
Дизель түлшний хувьд асуудал үүссэн. Харин гол шалтгаан нь ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотой. Үүнтэй холбоотойгоор, олон ажил хийж байна.
"Роснефть"-ийн нийлүүлэлт хэвийн, трэйд компаниудын нийлүүлэлтэд хязгаарлалт хийсэн. Хятад улсаас дизель түлш импортолж эхэлсэн. Тухайлбал, 24 мянган тонн захиалсан. Нэгд, колонкуудыг дизельтэй байх асуудлыг тавьж байна. Уурхайнуудын асуудал бас бий. Бага багаар асуудал сайжирч байна. Дэлхий нийтээрээ, ОХУ-аас дизель түлшээ бэлтгэдэг бүх л улсад тохиолдож буй бэршээл байгаа. Зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжэх явц байна. Урд өмнөх жилээс илүү их дизель түлшний хэрэглээтэй байна.
Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянган, "Роснефть-тэй 83 мянган тонн нийлүүлэх гэрээ байгуулсан.
БНХАУ-ын түлш илүү үнэтэй учраас авдаггүй байсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас 18 мянган тонн түлш, ОХУ-аас 21 мянган тонн дизель түлш ачигдсан байна" гэв.
Д.Батчулуун