УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Газрын тухай хууль дээр УИХ нэлээн ухаалаг, бодитой, тал талаас нь хэлэлцэж, хандах ёстой. Газрын тухай хууль ард иргэдэд ээлтэй байгаасай. Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны иргэдийн асуудал шийдэгдэхгүй байна. Таван жилээр газар ашиглах эрх нь сунгагдаад явдаг. 62 жил тэнд амьдарч байгаа 600 иргэний асуудлыг шийдэж өгөөгүй. Газрын асуудал зургаан яамны хүрээнд зохицуулагдаж явдаг. Тиймээс нэг нэг рүүгээ шийдэх асуудал бий. Гэр хороололд амьдарч буй хүмүүсийн хувьд газрын төлбөр өндөр учраас нэг удаа газрын төлбөрөөр чөлөөлж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьж байгаа. Улмаар хуулийн хүрээнд нэг мөр гэрчилгээ авах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг өгөөч" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)