УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Монгол Улс 100-н мянганы кадастарын зураглалтай. Кадастарын зураглалаа нарийвчилж хийх хэрэгтэй. Үүнийг яаж төлөвлөж байгаа вэ? Тугай хамгаалалттай газрын ашиглалт замаа алдсан. Богд Хан уулаа хамгийн эртний дархан цаазтай газар гээд байдаг. Олон нийтийн зориулалттай ашиглах газарыг гадны олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Гаднын мэргэжилтнүүд Богд уулын ашиглалтын хараад толгой сэгсэрдэг. Цаашид ямар бодлоготой явах юм бэ. Хууль зөрчөөд явсан юмнууд байдаг бол үүнийг засаг сайжруулах тал дээр ямар ажил хийх вэ" гэв.
Д.Батчулуун