УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ.
Тэрбээр "Нийгмийн даатгалын сантай холбоотой Монголбанкны асуудал байна. 50 мянган ажил олгогч 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгө бий. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүст хариуцлага тооцож, Монголбанкны эрх хүлээн авагчийг шалгах ёстой гэж бодож байна.
Монголбанк арилжааны банкийг дампууруулдаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг байдал үргэлжлээд явж байна. 100 тэрбумын асуудал зөвхөн нийгмийн даатгалын сан дээр яригдаж байна.
Яагаад Монголбанкны эрх хүлээн авагчид дураараа аашилж, дур зоргоороо авч зарцуулдаг юм бэ. УИХ-ын дарга энэ асуудлыг анхааралдаа авч өгөөч" гэв.
Д.Батчулуун