УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэллээ.
Тэрбээр "МАН сонгуулийн амлалт мөрийн хөтөлбөрөө хууль журам болгох учиртай. Үүнийгээ чуулганд идэвхтэй оролцож хэлэлцэх ёстой. Олонхын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Ирц бүрдэхгүй байгаа болохоор байнгын хороод хуралдахгүй байна. Газрын тухай хууль буюу амин чухал хууль хэлэлцэж байхад чуулганы танхимд арав хүрэхгүй хүн сууж байна. Гишүүдээ чуулганд нь суулгадаг болгох хэрэгтэй. Ажилд нь оруул.
Том мэт асуудалдаа оролцохгүйгээр орон нутгийн асуудалд МАН-ын дарга байнга хуруу дүрж байна. Нутгийн өөрөө удирдах ёс, тухайн орон нутгийн иргэдийн асуудалд оролцохоо болиоч ээ.
МАН-ын дарга эрх мэдлээр хахаж байна. Хахаж байгаа үедээ орон нутгийн эрх мэдлийг хязгаарлаж, битгий онигоонд ороод байгаач ээ. Бидэнд хийх том ажлууд их байна. Нүүрсний хулгайн асуудлыг ард түмэн бүгд сонсож байна. Эцсээ хүртэл явна. УИХ-ын дарга чинь аргаа барж байна. Гадаадад зугаалахаа больцгоо” гэв.
Д.Батчулуун