Засгийн газрын хуралдаанаар аялал жуулчлалын салбарт 55 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй олгох шийдвэр гаргажээ.
Олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр шийдвэрлэх ба банкны зээлийн нийт хүүгийн долоон хувийг Засгийн газар хоёр жилийн хугацаанд төлөхөөр болсон талаар БОАЖЯ мэдээллээ.