Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батзамыг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээллийг өглөө.
Тухайлбал, Хууль зөрчиж, Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Засаг дарга нарт хариуцлага тооцож, огцруулж байгаа юм байна.
Тэрбээр 2020 онд орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараа арваннэгдүгээр сард Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилогдож байсан юм. Засаг даргаар томилогдохын өмнөх дөрвөн жилд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байв.
Сэтгэгдэл (1)