Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Мэдээллийн төгсгөлд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Түгжрэлийн бууруулах бодлогын хамгийн том хэсэг бол нийтийн тээврийн бодлого юм. 2008 онд Улаанбаатар хот нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг зохион байгуулж байсан. Харин түүнээс хойш нийслэл Улаанбаатар хотын парк шинэчлэлтэй холбоотой томоохон бодлогыг хэрэгжүүлээгүй нь бидний алдаа юм. Мөн төр өөрөө нийтийн тээврийн салбарын асуудал, ачааллыг өөр дээрээ авч ирсэний бодлогын алдаа гэж харж байгаа.
Ирэх онд 320 тэрбум төгрөгөөр төрийн болон хувийн хэвшлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэнэ. Бидний өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээ бол 17-н нийслэлийн болон хувийн хэвшлийн нэгж байгаад байна. Эдгээр нэгжүүд хамтарч өөрсдийн зардлыг бууруулж ажиллахыг Засгийн газрын зүгээс хандаж, ажиллаж байна.
Нийтийн тээврийн маршрутыг ард иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тохирсон байдлаар оновчтой болгож чадахгүй байна. Учир хүн хүн төвлөрсөн чиглэлүүд дээр компаниуд нь ашиг олох гэж анхаараад байна. Хотын төв дэх зарим автобусны буудлууд дээр 30 гаруй чиглэлийн автобус ирж зогсож байгаа нь маршрут оновчгүй байгааг харуулж байна. Тэгэхээр Засгийн газрын зүгээс бодлогын шинэчлэлтэд нь оролцоно. Энэ асуудлаар өнөөдрийн хурлаар ярилцана. Үүний дараа ямар автобус авч ашиглах вэ гэдэг шийдлүүдээ гаргана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)