Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцааж компанид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулъя. Монгол Улсад улс төрийн болон хууль хяналтын байгууллагуудын нөлөөлөл үзүүлэх замаар давуу боломжийг өөртөө олж авсан хэд хэдэн тохиолдол бий болсон. Үүний нэг жишээ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр болоод байна. 2022 оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас тус үйлдвэрт 25 хоногийн хугацаатай санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд дууссан.
Үйлдвэр анх 1990 онд байгуулагдсан. 1994 оноос анхны олборлолтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн. 2010, 2011 онд 49 сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Оруулсан хөрөнгө оруулалтандаа төмрийн хүдэр ава гэрээ хэлэлцээртэйгээр эхэлсэн. 2013 онд концессын гэрээ байгуулагдсан. 2014 онд байгуулагсдан гэрээгээр барих ашиглах шилжүүлэх гэсэн зургаан төслийг хэрэгжүүлэх гэрээ хийсэн байдаг. Харин энэхүү гэрээний өөрчлөлтийг 2015 онд барих, шилжүүлэх болгон өөрчилсөн.
Гэрээний дагуу Монголын төрд хоёр төслийг хүлээлгэн өгөөд төсвөөс 240 тэрбум төгрөгийг гаргуулан авсан байдаг. Энэ 240 тэрбум төгрөгийн концессын гэрээнд зарцуулсныг буцааж төрд төвлөрүүлэх үүргийг хүлээсэн. 2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэр гарч энэ гэрээг цуцалсан.
Ийнхүү хяналт шалгалт хийгээд, дууссан байна. Хяналт шалтгалтын нэгдсэн дүнгээр 2014-2021 оны долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд хоёр их наяд 620 тэрбум төгрөгийн шамшигдуулаллыг бий болгосон байна. Үлдэгдэл хохирлууд дээр гомдол гаргах процесс үргэлжлээд явж байна. Санхүүгийн тайланд хийсэн хяналт шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. 240,8 тэрбум төгрөгийн гэрээний төлбөр, 312,4 тэрбум төгрөгийн зээлийн асуудал байна. Өнөөдрийг хүртэл буцааж төлөгдөөгүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)