Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-ыг дүрмийн өөрчлөлт оруулж, гадаадад болон дотоодод үйл ажиллагаа явуулахад саад болж буй зарим зүйлүүдийг шийдвэрлэхэд оршиж байгаа юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ын дүрэмд өөрчлөлт орууллаа. “Эрдэнэс Монгол” нэгдэл нь дотооддоо дөрвөн групп компанийг бий болгон ажиллана.
- Зэсийн групп
- Нүүрсний групп
- Газрын ховор элементийг нэгтгэсэн групп
- Дэд бүтцийн групп гэсэн байдлаар ажиллана.
"Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд 34 ААН харьяалагдаад явна. Энэ 34 ААН-ын шүйл ажиллагаа хангалтгүй явж ирсэн. Ашигтай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлнэ. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Дүрэмд өөрчлөлт оруулснаар бодлого нь “Эрдэнэс Монгол” нэгдэл дээр явна.
“Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагын эрхийг Монголын төмөр замд шилжүүлж байна.
Өмчлөлийнхөө хувьд 66 хувь нь "Эрдэнэс тавантолгой" ХК, 34 хувь нь Монголын төмөр замын мэдэлд байна. Харин Гүйцэтгэх удирдлагыг томилох эрхийг 100 хувь Монголын төмөр замд шилжиж байна. Мөн Зүүн баян төмөр зам компани төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийгээд дууссан. Удирдлага менежментийн ажлыг Зүүн баян төмөр замыг татан буулгаад Монголын төмөр компанид шилжүүлэх шийдвэр гарлаа. Хэдэн талд бий болчиход байгаа төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргалаа" гэв.
Д.Батчулуун