Засгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрдэнэс Монгол" компанийг групп компанийн хэлбэрээр ажиллахаар шийдвэрлэж, удирдлагыг шинээр томиллоо.
Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг ажлаас нь чөлөөлж, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо. О.Хулан захирлыг ерөнхий менежерээр нь томилсон.
О.Хулан захирлаар удирдуулсан мэргэжлийн багийн ажлын үр дүнд "Эрдэнэс Монгол" компани 15 жилийн түүхэнд анх удаа ашигтай ажиллаа" гэв.
Д.Батчулуун