Даатгалын баталгааны асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо БНСУ-ын даатгалын мэргэжилтнүүдтэй хамтарсан семинар зохион байгуулж буй. Энэ үеэр Төсвийн байнгын хороон дарга, УИХ-ын гишүүүн Г.Тэмүүлэнгээс даатгалын баталгааны асуудал болон даатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар тодрууллаа.
Тэрбээр "УИХ-ын зүгээс даатгалын болон тендерийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Гол үзэл санаа бол санхүүгийн эрүүл зөв тогтолцоог бий болгох үндсэн дээр даатгалын тогтолцоог хөгжүүлэх хуулийн төслийн өргөн барилаа.
Санхүүгийн зах дээл дээр банкны салбар 80 орчим хувийг, хөрөнгийн зах зээл 11 орчим хувь, үлдсэн хувь дээр нь даатгалын болон бусад салбарууд эзэлж байна.
Эргээд санхүүгийн зах зээл дээр өрсөлдөөн, эрүүл тогтолцоо бий болж байж ААН, хувийн хэвшлийнхэнд ирэх санхүүгийн ачаалал, дарамт багасна хэмээн харж байгаа. Энэхүү өргөн барьсан хуулийн хүрээнд тендерийн барьцаа баталгаатай холбоотой асуудал болон даатгалын үйлчилгээ, баталгааг оруулж ирэх боломж бүрдэнэ. Ингэснээр ААН, хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс банканд баталгаа болгож тавьдаг байсан мөнгөн хөрөнгө санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжтой болно.
Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа нөхцөл байдалд эдийн засагт эерэг үр дагавар авчрах хуулийн төсөл болж байгаа хэмээн харж байна. Даатгалын баталгаа санхүүгийн шинэ үйлчилгээ болж нэвтэрснээрээ эдийн засаг өргөжих, тэлэх боломжтой.
Санхүүгийн харилцааны асуудлууд эрсдэл дагуулдаг. Эрсдэлүүдийн давхар баталгааг нь гаргах, хамгаалах гол үндсэн субъект бол даатгалын байгууллага юм.
Тиймээс даатгалын байгууллагатаа боломж бололцоог бүрдүүлнэ. Давхар бизнесийн байгууллагууд томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдэд орох боломж бололцоо бүрдэнэ. Мөн гаднын хөрөнгө, санхүүгийн зах зээл нэвтэрч орж ирж бизнес төслүүдийг эхлүүлэх боломж бүрдэнэ. Тиймээс цаашид Монгол Улсын эдийн засаг төрөлжиж, тэлэх боломж бүрдэнэ. Энэхүү хууль ирэх оны нэгдүгээр сарын 30-наас эхлэн хэрэгжих боломжтой” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)