УИХ-ын дарга Г.Занданшатар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээлж байна.
Тэрбээр "Согтууруулах ундаа гэдэгт пиво, архи, дарс бүгдийг хамруулж үзнэ. Согтууруулах ундаагаар үйлчлэх, үйлчлүүлэх насыг 21-ээс дээш байна гэж хуульд тусгасан. Мөн бүх төрлийн согтууруулах ундаагаар шахсан, түүнээс үүдэж ямар нэг хохирол учирсан тохиолдолд, тухайн хүнийг шахсан этгээдэд хуулийн хариуцлага тооцно.
Оройн цагаар согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд сууж үйлчлүүлэх танхимтай байхаас гадна ундны усаар үнэгүй үйлчлэх, халуун, хүйтэн зууш гардаг байх зохицуулалтыг хуульд тусгасан" гэв.
Т.Мөнхжаргал