УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Аялал жуулчлалын тухай багц хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласан. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ирэх жуулчдыг визгүй буюу хамгийн сайн нөхцөлтэй ангиллын оронд орсноо олон улсад зарлаж, Монгол руу нисэх агаарын тээврийн зардал хамгийн бага байна гэдэг хоёр мэдээллийг жуулчдад өгөх зорилготойгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирсэн. Багц байдлаар дагаж өргөн мэдүүлэхээр Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр, тааварт тоглоомын тухай хуулиудыг төлөвлөж, Аялал жуулчлалын багц хууль хэмээн томъёолж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Тус хуулийн гол концевц нь, ирэх жуулчдыг татах буюу визгүй, эсвэл цахим визтэй, хамгийн хямд нислэг гэсэн хоёр нөхцлийг хийдэг. Ирсэн хойно нь аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх стандарт норм, тусгай зөвшөөрлийн тухай тусгайлан зохицуулж өгнө. Өөрөөр хэлбэл түр оператор гэх тусгай зөвшөөрөлтэй ААН үйл ажиллагаа явуулна. Энэ нь жуулчныг аюулгүй аялуулах үүрэг хүлээж, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах юм.
Казино, Морин бооцоот уралдаан, Төлбөр, тааварт тоглоомын орлогын тав, таван хувийг Аялал жуулчлалын санд байршуулна. Аялал жуулчлалын сан байгуулж, сангийн хуримтлалыг тус салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгт зарцуулах, ан агнуурын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод болгох, гадаадын жуулчдад татварын буцаан олголт олгодог байх, эрсдэл өндөртэй аялалд заавал даатгалд хамрагддаг байх зэрэг зохицуулалтыг багтаасан.
Нууруудын эрэгт дэд бүтэц хөгжөөгүй, жорлонгүй, зах замбараагүй отоглож буудаг асуудлыг шийдэж орон нутаг нь шийддэг байна. Мөн дэд бүтэц хийж, модон жорлонгийн асуудлыг шйидсэн ААН-үүдийг татварт ногдох орлогоос чөлөөлнө. Өөрөөр хэлбэл боловсон 00 барьсан зам хоорондын шатахуун түгээх станцын эзэд, отоглох зочид буудал, ресторан, хоолны газар зэргийн татварт ногдох орлогыг бүрэн чөлөөлнө" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)