УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж дууслаа. Өргөн барихын өмнө бүлгийн гишүүдэд танилцууллаа.
Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаа. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын тухай хууль болон түүнийг дагасан арав гаруй хууль байгаа. Энэ хуультай хамт бооцоот тоглоомын тухай хуулийг өргөн мэдүүлж байгаа.
Энэхүү хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн бүлгээс энэ хуулийг энэ ондоо багтаан хэлэлцэж батлах нь зүйтэй хэмээн үзсэн. Учир гэвэл ирэх оноос буюу Монгол зочлох жилээс өмнө батлах хэрэгтэй.
Сонгуулийн тухай хуулийг зургаадугаар сарын 1-нээс өмнө баталсан байх ёстой. Үндсэн хуулинд энэ тухай заасан байдаг. Тйим учраас үндсэн хуулийн дагуу сонгуулийн тухай хуулийг бэлтгэж байгаа” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)