УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Намын дарга болсон хүмүүс тухайн намыг өөрийн өмч гэж үздэггүй учраас дараагийн хүндээ намын даргаа хүлээлгэж өгөөд явдаг. Харин ардчилсан нам үүсгэн байгуулагчаасаа салж чадахгүй байна. Энэ намын байгуулсан хүмүүс энэ намыг өөрийн өмч гэж үздэг. Энэ намаа хэнд өгөх вэ гэдгээ би өөрөө шийднэ гэж ярьдаг. Энэ бол үнэхээр хариуцлагагүй зүйл.
Бид ардчилсан намын ах нарыг сайд дарга нар болтол нь намын гишүүд гутлынхаа улыг цоортлоо явсан. Өнөөдөр энэ намынхан иргэдэд байтугай, гишүүд дунд ч нэр хүндгүй болсон. Ардчилсан нам үүсгэн байгуулагчаасаа салж, гишүүдийн нам болох ёстой.
Энэ үүсгэн байгуулагчид нь нэр хүндээ алдсан. Үүсгэн байгуулагчдыг зайлуулах хэрэгтэй. Захын хүн ороод янз бүрээр хэлдэг болсон байна. Энэ намыг МАН-ын хамт зохион байгуулалттайгаар хэргээр шившигт гутгаж байгаа үүсгэн байгуулагчид тонилох хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)