Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ. Энэ үеэр парламентийн сэтгүүлчдийн асуултад гишүүд ингэж хариуллаа.
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал төсөв батласны дараа орж ирэх байх гэсэн хүлээлт байгаа. Сөрөг хүчний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Төсөв баталсны дараа Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцооны асуудал ярьна гэсэн шуум дэгдээсэн. АН-ын бүлгийн зүгээс сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бид ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна” гэв.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Сонгуулийн тогтолцоо парламентат ёсыг бэхжүүлэх үү, сулруулах уу гэдэгтэй утга нэг зүйл. АН-ын хувьд парламентат ёсыг бэхжүүлэх ёстой гэдэг түүхэн байр суурь бий. Үүнд холимог тогтолцоо, хувь тэнцүүлсэн тогтолцоо зэрэгт тодорхой түүхэн байр суурийг хадгалж ирсэн. Харин АН-ын бүлэг болоод УИХ-д тодорхой санал, бодитой ярьсан зүйл байхгүй” гэв.
М.Сүхэхэй