УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол Улс юм болгоныг өмчилж авбал сайхан гэдэг ойлголт газар авсан. Гэтэл газар өмчлөх нь буруу гэдэг нь харагдсан. Эзэмшлээрээ ашиглаад байж болох байсан. Өмчлөлийн хууль гэж гарсан ч хэрэгжээд олон жил болоход хамрагдалт хангалтгүй байгаа. Болохгүй зүйлийг хүчлэхийн үр дүн энэ. Газар өмчлөлийн хуульд орсон завхаруулдыг шинэ хуулиар засч оруулж ирж байгаа юм байгаа нь зөв.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газар өмчлөлийн хуулиар зам барих гэхээр “Энэ миний өмчилж авсан газар гээд хөдөлж өгдөггүй. Хот төлөвлөлтөд хүртэл нөлөөлдөг. Явахгүй морийг ташуурддагттай адил газар өмчлөлийг хугацаагүй болгох ямар хэрэг байна вэ. Дэд бүтэцтэй газар газрыг өмчлөх, эзэмших байдлаар оруулж ирэх нь зөв" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (10)