УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Зайсан, Богд уул, Яармагийн орчмын газрууд аялал жуулчлалын зориулалттай газар байна гэсэн мөртлөө орон сууц барьчихсан байдаг. Дийлэнх байшингууд нь гэрчилгээ байхгүй. Гэрчилгээгүй болохоор эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй. Ийм байдлаар 20, 30 жил яваад ирчихлээ. Хэний буруу юм бэ гэхээр худалдаж авсан иргэдийн буруу бол биш. Худалдсан байгууллага, барилгын компанийн асуудал байна. Эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа юм бэ.
Нэг ширхэг ч музей, зочид буудал байхгүй дан орон сууц байна. Эдгээр төлөвлөтийн асуудлыг өгөөд байх нь зөв юм уу. БОАЖЯ нь хариуцах юм уу, Барилга хот байгуулалт нь хариуцах юм уу?
Нягтшил өндөртэй газрыг ямар зориулалтаар ашиглах тал дээр зохицуулалт бий юу. Хамгийн их төвлөрөл ихтэй газарт газар нь үнэ цэнэтэй байна. Өндөр байшин барьсаар байх юм бол түгжрэл буурахгүй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)