УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр “Газрын тухай хууль бол бүхий л салбарыг хамарсан цогц бодлогын бичиг баримтыг гаргах гэж байна. Дэлхийн улс орнууд газраа бүртгэж авдаг юм билээ. Хэрэглэгчээ мөн тодорхойлдог. Харин энэ хууль бол бүрэн зураглалаа оруулж ирээгүй байна.
Газар тариалан, аялал жуулчлалын бүс, хоорондын харилцаа зохицуулалтаа ярих ёстой. Тэрнээс биш отрын бүсийн тухай ойлголт ярьснаар энэ хууль явахгүй.
Уул уурхайн ашиглалт байгуулалтын бүх талбай, газар тариалангийн талбай, аялал жуулчлалын бүх талбайг кадастржуулсан. Тэр дунд бэлчээрийг хаячихсан. Бид олон жил зуу зуун жилийн өмнөх байдлаараа л асуудалд хандаж байгаа. Энэ байдлаасаа хэзээ гарах юм бэ. Шинжлэх ухааны ололтуудыг ашиглах ёстой л даа. Малчдад өөрсдийн өвөлжөө, хаваржаа нь тодорхой байх шаардлага гарч ирсэн. Дээрээс нь 2-3 га газрыг хашаад тэжээлийн таримлуудыг тарих шаардлага гараад ирсэн. Шинэ үеийн бэлчээрийн мал аж ахуй ингэж хөгжих ёстой” гэв.
Д.Батчулуун