УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.
Тэрбээр “Газрын тухай хууль бол Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орох тусгаар тогтнолтой холбогдох чухал хууль. Өнгөрсөн 30 жил газар яаж зардаг вэ, яаж дамуурч болох вэ гэдгийг харуулсан 30 жил болсон. Энэ дампуурлыг засч, өөрчлөх боломж гэж харж байгаа. Бүх гишүүд хуулийн төсөлд онцгой анхаарч, ач холбогдол өгч оролцох хэрэгтэй.
Энэ хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгээс хойшлуулж өгөхийг хүсч байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх ёстой асуудал юм.
Мөн дэлхий дээр Украйн, Оросын дайны гал ид дүрэлзэж байна. Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэх гээд чичрээд байгаагийн учир юу вэ. Шинжээч, холбогдох экспертүүдтэй зөвлөлдөж байж оруулж ирэх ёстой” гэв.
Д.Батчулуун