УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр “Газрыг бусдад шилжүүлсэн, бусдад хууль бусаар шилжүүлсэн хэрэг маш их гардаг. Энэ талаар судалгаа бий юу. Тусгай хамгаалалттай газрын хууль бусаар ашигласан асуудал их гардаг. Зориулалт бусаар ашиглуулахгүй байхаар ямар арга хэмжээ авч байгаа вэ? Газар өмчлөх хуулийн дагуу нийт газар өмчлөгчдийн 20 орчим хувь нь газраа өмчилсөн гэх судалгаа байна.
Төв суурин газар хуулийн дагуу газар өмчлөх сонирхол байдаг байх. Хөдөө орон нутаг, суманд газар өмчлөх сонирхол бага байна. Иргэд дэд бүтэцтэй газар л газар өмчлөх сонирхолтой байгаа юм.
Бэлчээртэй холбоотой асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэж бодож байна. Байгалийн ган зуд ойрхон давтамжтай болчихлоо. Хуучны зарчмаар хаяа багтвал бууж, хамар хатгавал иднэ гэх боломжгүй болчихлоо” гэв.
Д.Батчулуун