Оюутны ширээнээс олонд танигдаж, тайз дэлгэцийн бүтээлд тоглосон залуу жүжигчин О.Дөлгөөний тухай 24 баримтыг сонирхуулж байна.
1. О.Дөлгөөн 1990 оны 9 дүгээр сарын 6-нд төрсөн. Хорин хоёр настай.
2. Таван ам бүлтэй айлын дундах хүүхэд. О.Дөлгөөний гэр бүлд соёл урлагийн салбарт ажилладаг ганц ч хүн байддаггүй.
3. Дуулж, бүжиглэдэг байсан учраас сургуулийнхаа урлагийн арга хэмжээнд алгасалгүй ордог байжээ.
4. О.Дөлгөөн багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байж.
5. Жүжигчин Чаминчулууныг дууриадаг байжээ.
6. Тиймээс мөрөөдөлдөө хөтлөгдөөд СУИС-ийн жүжигчний ангид орсон.
7. Тэрээр өнгөрсөн хавар сургуулиа төгсөж, зургадугаар сарын 4-нд хонхны баяраа тэмдэглэсэн.
8. Тайзны бүрэн хэмжээний дөрвөн жүжигт тоглосон. “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн.
9. “Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн.
10. Гэхдээ “Амьдралд тавтай морил” киноны Золоо шиг олон эрэгтэй хүүхэдтэй найзалдаг, эрэгтэйлэг биш.
11. Өнгөрсөн хавар “Мөрөөдлийн театр”-т орж уран бүтээл туурвиж байгаа. Энэ театрт ороод гурван жүжигт тоглосон. “Мөрөөдлийн театр” бол түүний завь. Тиймээс ч түүний бүх зүйл энэ театртай холбоотой.
12. Хэрвээ хүмүүс О.Дөлгөөний авъяасыг үнэлбэл кино, жүжиг хоёрын аль нэг төрлийг нь онцлолгүйгээр дүр бүтээх хүсэлтэй.
13. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшийнхаа зааж сургаснаар явдаг. Тэрээр багшаараа бахархаж, насан туршдаа багшдаа талархаж явна гэжээ.
14. О.Дөлгөөн “Өөрийгөө азтай” гэж хэлжээ. Учир нь сургуулиа төгсөөгүй байхдаа олон ангит кинонд тоглож, үүний дараа жүжигчин Г.Эрхэмбаяраас уран бүтээлийн санал авсан гээд амьдралд нь тохиосон бүх зүйл түүнд аз авчиржээ.
15. Тэрээр хүн бүрийг сайн жүжигчин гэж боддог ажээ. Тэрээр “Хүн бүр тодорхой хэмжээнд жүжиглэдэг. Би гэсэн ч амьдрал дээр жүжиглэдэг” гэж хэлжээ.
16. Жүжигчин болоогүй бол санхүүч эсвэл нягтлан бодогчоор ажиллах байсан.
17. “Ромео Жульетта” жүжгийн гол дүр болох Жульеттагийн дүрийг бүтээхийг мөрөөддөг.
18. Жүжигчин О.Дөлгөөн арван жилдээ нэг ангид хамт сурч байсан ангийнхаа хөвгүүнтэй өнөөдрийг хүртэл үерхэж байгаа. Харин одоохондоо гэр бүл болох болоогүй байгаа бөгөөд жүжигчин бүсгүй гэрлэх хүртлээ эрх чөлөөгөө эдэлж, эротик кинонд тоглохоос татгалзахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Түүний найз залуу нь Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурдаг.
19. Түүнд ухаалаг, даруу, цэвэрч эрэгтэй хүн таалагддаг.
20. Тэр өглөө бүр хийх ажлаа төлөвлөдөг. Аливаа зүйлийг “Тийм байх ёстой” гэж туйлшрах дургүй гэнэ.
21. О.Дөлгөөн намхан нуруутай болохоор өндөр болохыг хүсч явдаг аж.
22. Түүнд кино болон телевизийн рекламанд тоглох санал байнга ирдэг ч театрын ажлын цаг заваасаа болоод татгалздаг. Хамгийн сүүлд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” киноны Ахай хатны дүрд тоглох байсан ч мөрөөдлийн театрынх нь шинэ жүжигтэй давхацаад амжихгүй болжээ.
23. О.Дөлгөөн спортод муу.
24. “Мөрөөдлийн театр”-ын сүүлийн жүжиг болох “Амьдрал өөрөө бэлэг” шоу драмд О.Дөлгөөн нууц амрагийн дүрийг бүтээж байгаа.
.

24tsag.mn
Сэтгэгдэл (40)