Цагаан лимунзинтэй залуутай
ханилж, таван хүүхэдтэй болох мөрөөдөлтэй "Гурван охин" хамтлагийн
ахлагч Д.Солонго буюу Сологийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Дунд
сургуулийн нэг ангийн охид МУГЖ, дуучтн Т.Ариунаа, поп дива дуучин
Ж.Алтанцэцэг нарын тоглолтод оролцож, дуулж эхэлсэн нь "Гурван охин"
хамтлагийн эхлэл байв. Хамтлаг байгуулагдаад удсан боловч, хамтлагийн
хамгийн царайлаг гэгддэг Г.Анхмааг орж ирснээр тус хамтлагийг
байгуулагдсан гэж үздэг.
2. Анх тэд "Moon" нэртэй байлаа. "Ирээдүйн одод", Англи дуу дуулаачдын улсын уралдааныг эзэгнэж явжээ. Тэднийг дөнгөж хамтлаг болж байхад "Сүнс"-ийн Лхагваа их тус болсон гэдэг.
3. “Дижитал”-ынхантай Монгол орноо бүтэн тойрсон. Тэрнээс хойш хөдөө тийш явж аялан тоглолт хийх дургүй болсон гэх. Пентатоник наадам, UBS music vedio awards-д урилгаар оролцдог байлаа.Одоо нэр дэвшиж шагнал авдаг болсон.
4. Эрчүүдтэй холбогдож элдэв хов живэнд ороод байдаггүй тус хамтлагий гишүүд өнгөрсөн жилээс өөрсдийн амьдралыг жигдрүүлэхээр шийджээ. Хамтлагийн гишүүн Анугийн хувьд өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, хаа сайгүй хамт гүйх болсон бол Анхмаагийн хувьд урт удаан хугацаанд үерхэсэн Билэгжаргал гэх залуутайгаа хослон амьдарч үрийн зулай үнэрлэсэн. Харин хамтлагийн ахлагч Сологийн хувьд бас л хайр сэтгэлээ олсон гэх. Эх сурвалжын мэдээлж буйгаар түүний найз залуу Г.Батхүү гишүүний бага хүү бөгөөд Ганбат гэх залуу аж.
5. Мөн тэрбээр “Говь” брэндийн нүүр царай болсон загвар өмсөгч Э.Энхболдтой нэр холбогдож байсан юм. Загвар өмсөгч Э.Энхболдын хувьд УЭДС-ийн багш, дизайнер Д.Отгонжаргалтай гэр бүл болж, үрийн зулай үнэрлэсэн хосууд аж.
6. Түүнчлэн хүүхнүүдийн эрлэг болсон Мянгаа захирал Соло-д нүд унагаж, энд тэнд дагуулан явж, гангарах болсон гэх яриа мөн л олны дунд тархсан. мөн тэрбээр `Skytel` компанийн маркетингийн менежер залуу, "Никитон"-ы Баачкатай хамт амьдарч байсан гэх яриа байдаг.
7. Хамтлагийн ахлагч Д.Солонгын төрөл арилжсан мэт өөр болсон царайны тухай нэг хэсэгтээ л охид бүсгүйчүүд жиг жуг хийж байсан.. Монголын олны танил бүсгүйчүүдээс гоо сайхны мэс засалд орсон хэдий ч “ороогүй нь дээр байж дээ” гэж харамсах зарим нэг нь байхад Д.Соло-г шинэ төрх нь бүрч өөрийг нь чимжээ гэсэн хүмүүс ч цөөнгүй бий.
8. Ингээд Соло мэс заслаа хаана хэдэн төгрөгөөр хийснийг зарим нэг хүмүүс мэдэж хэвлэл мэдээллээр саяхныг болтол нэлээдгүй шуугиан тарьсан юм. Дуучин бүсгүй маань “Бүдүүн мисс” киногоор танил болсон алдарт жүжигчин Ким А Жүний үйлчлүүлсэн эмнэлэгт “орсон” бөгөөд үүндээ 7000 доллар зарцуулсан байна. Энэхүү өөрчлөлтөндөө Д.Соло тун чиг сэтгэл хангалуун байгаа бөгөөд сонирхож асуусан зарим хүнд “Үргэлж олны хараанд байдаг урлагийн хүн гадаад төрхөндөө анхаарахад буруу байхгүй” гэж ам бардам хариулж байгаа сурагтай.
9. Охидын шилдэг хамтлагуудын нэг “Гурван охин”-ы ахлагч, дуучин Соло Монголын хамгийн анхны 3D рекламанд тоглосон. Тус хамтлагийн охид “Aqua fitness” төвөөр үйлчлүүлдэг, өөрсдийн бие галбираа хэвээр нь хадгалахын тулд усан фитнессээр хичээллэдэг гэдгээ өмнө нь мэдээлж байсан. Тиймд хамтран ажилладаг байгууллагынхаа сурталчилгаанд оролцохоос татгалзаагүй байна. Одоо ч гэсэн тэрбээр “Aqua fitness” төвийн нүүр царай болсоор байгаа билээ.
10. "Хvсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд хамтлаг байгуулсан" гэх “3 охин”-ыхон 2008 оноос л хүсэл мөрөөдөл нь жаахан бодитой болж эхэлсэн аж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр анх байгуулагдах vедээ гэнэн тэнэг юм шиг хvсэл мөрөөдөлтэй байсан хэрэг. Дэлхийг байлдан дагуулах юм шиг л бодож байсан гэдэг. Харин 4 жилийн өмнөөс хvсэл мөрөөдөл нь жаахан бодитой болж эхэлсэн санж.
11. Тэд өөрсдийгөө хэн нэгэнтэй харьцуулах дургvй гэнэ. Хөгжим бvжгийн дунд сургуулийн сонгодог хөгжмийн ангийг төгссөн учир тус хамтлагийн хувьд хөгжмийн зохиолч, продюсерvvдтэй хамтарч ажиллахад давуу тал болж чаддаг байна.
12. Сонирхуулахад, тэдний “Жинхэнэ хайр” CD-ний тавин хувь нь дуучин Д. Болдын дуу байдаг аж.
13. Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн гэх 3 охин багаасаа бүжиглэж дуулах дуртай хүүхдүүд байсан гэдэг. 2004 оноос бүжиглэж эхэлсэн тэд бүжигчин, жүжигчин Ган-Очир багшаар бүх тавилтаа хийлгэдэг.
14. Соло хамтлагийнхаа тухай: "Анх 13 настайдаа “Ирээдүйн одод” тэмцээнд ороод түрүүлж , цомыг нь авчихаад тэндээсээ урамшаад хамтлаг болж дуулья гэж шийдсэн. Харин одоо л бие даан жинхэнэ утгаар уран бүтээлчид болж эхэлж байна" гэжээ.
15. Д.Соло ирээдүйн хань нь түүнийг дуучин гэдэг утгаар нь бус Солонго гэдэг охиныг байгаа чигээр нь хайрладаг, ойлгодог хүн байгаасай гэж хүсдэг. Мөн дурлалт залуу нь цагаан лимунзинтэй гэрийнх нь гадаа ирж түүнийг дуудуулахыг мөрөөддөг.
16. Тэрбээр галзуу, их л хамаагүй харагддаг ч гэсэн яг үнэндээ дуугүй, дотогшоо талдаа.
17. Хамтлагийн ахлагч болохоор ихэвчлэн гадуур гэрээ контракт байгуулах, зохицуулах ажлыг нь хийдэг.
18. 3 охиныхны машин гурван өөр. Сологийн машин хамгийн том, Анугийн дунд зэрэг, Анхмаагийн жижиг яг л Мистер Бенийх шиг их хөөрхөн аж. Гурвуулаа машинаа зэрэгцүүлж тавьчихаад аав, ээж, охин гурав гээд хөгжилддөг гэнэ.
19. “3 охин” & “Киви”: "Киви” бол үнэхээр чадварлаг уран бүтээлчид. Тийн болохоор би “Киви” хамтлагийн тэр тачаангуй, сексы дүр төрхийг хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр өвөрмөц байж тэд чаддаг. Энэ нь сайн продюссерынх бас тэдний өнгө төрх, зан чанар, гоо сайхан, зориг байдаг болохоор би хүндэлдэг. “Киви” байхгүй бол сонирхолгүй ш дээ.
20. “Бид гурвуудаа”: Тэдний уран бүтээлийн он цагийн дурсамжийг Quiza бичсэн гэнэ. Ноён Quiza 3 бүсгүйтэй зориуд уулзаж хамтлаг бүрдсэн үүх түүхийг сөхөн хайр дурлал, найз залуугийн талаар хүртэл яриа өрнүүлэн байж “Бид гурвуулаа” хэмээх дууг нь зохиож өгчээ. Түүний үгэнд үй зайгүй найз Баярхүү нь ая хийснээр “3 охин” хамтлаг өөрсдийн тухай дуутай болсон байна.
21. Тун удахгүй 15 жилийнх нь ой болох гэж байгаа тус хамтлаг уянгалаг наалинхай өнгө төрхөө халж цоглог, хөгжилтэй, дэггүй дүр төрхийг бий болгосон. Гурван бүсгүй одоогооор шинэ уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан ороод баaгаа гэнэ шүү.
22. Ахлагч Соло таван хүүхэд төрүүлэх мөрөөдөлтэй... Урлаг гэдэг хатуу, мөрөөдөл гэдэг агуу. Соло цөөхөн хайртай учирч явсан гэнэ. Цаашдаа хэдтэй учрахыг түүний сэтгэлийн жолоо мэднэ.
23. Соло өөрөөсөө юу ч харамладаггүй. Гоёл гангараандаа бол бүр ч гар татдаггүй.
24. Ану тайван. Анхмаа цоглог, Соло няхуур... Тэд бууж өгөх дургүй. Инээд муутай нь Соло, чанга дуутай нь Анхмаа, дурламтгай нь Ану. Хамтлагийн олсон орлогоо тэнцүү хуваадаг нь санхүүгийн сахилга бат нэгдмэл байдлыг хадгалсан.

24tsag.mn
Сэтгэгдэл (67)